Энэ сарын 15-ны өдөр малдаа гараад сураггүй болсон 26 настай эмэгтэйг найм дахь өдрөө эрэн хайж байна. Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар малчин А нь тус өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А 26 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа талаар мэдээллээ.