
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарчээ. Улмаар цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон тул “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалтыг хийж байгааг Эрчим хүчний яам мэдээллээ.
Хязгаарлалт 1 цаг 30 минут орчим үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хэрэглээгээ зохицуулахыг иргэдээс хүсжээ. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна.
