
АНУ-ын Номхон далайн цэргийн командлал Пёньян Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт үргэлжилж буй үед уг сургуулилалтыг дайны бэлтгэл гэж эрс буруушааж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Умард Солонгос Зүүн тэнгисийн зүг хэд хэдэн богино зайн баллистик пуужин харваснаас хэдэн цагийн дараа мэдэгдэл гаргасан байна.
Командлал пуужингийн харвалтын талаар гаргасан мэдэгдэлдээ «Бид сүүлийн үеийн пуужингийн харвалтуудыг мэдэж байгаа… Одоогийн үнэлгээгээр эдгээр үйл явдал нь АНУ-ын бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэрт, эсвэл манай холбоотнуудад шууд аюул занал учруулахгүй байна. АНУ эх орон болон бүс нутаг дахь холбоотнуудаа хамгаалах үүрэг амлалтаа хэвээр хадгална» гэжээ.
Умард Солонгосын сүүлийн үеийн пуужингийн харвалтууд АНУ-БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж буйн илэрхийлэл бололтой.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үргэлжилж буй хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалтыг цар хүрээг нь багасгах шийдвэр гаргасан ч Умардынхан пуужин харвахаа зогсоосонгүй.
Трампын энэ шийдвэрийг Пёньяныг өөгшүүлэх алхам гэж шүүмжлэгчид цөөнгүй байна. Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай дипломат харилцаагаа дахин эхлүүлэхийг эрмэлзэж буй гэдгээ давтан мэдэгдсээр байгаа билээ.