
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газарт нэн ховор амьтан агнасан хэрэгт холбогдсон иргэнд шүүхээс 2 жилийн хорих ял оноожээ.
Монгол Улсын иргэн Б нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан“нэн ховор амьтан, "Улаан ном"-д нэн ховор ангилалд бүртгэгдсэн шивэр хандгайг тус хамгаалалттай газраас агнасан нь тогтоогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн, иргэн Б-г гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, 39 сая 400 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.