Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Гурвалжингийн гүүр орчмын нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүйгээр том оврын машин техник байршуулж, элс, цемент, хайрга худалдаалж байсан зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна.
Энэ хүрээнд нийт 15 иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай албан мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 3621 ам метр талбайг чөлөөлжээ.
Улмаар тус талбайд тохижилтын ажил эхэлсэн бөгөөд 4500 ам метр талбайд дайрган дүүргэлт хийжээ. Цаашид энэ ондоо багтаан хажуу налуу хэсгийг эко хавтангаар бэхжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ирэх онд явган хүний замыг иж бүрэн засварлахаар болсон байна. Уг тохижилтын ажлыг “Би Эм Жигүүр” ХХК гүйцэтгэж байгаа аж.