
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа учир Засгийн газрын хуралдааныг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр удирдаж байгаа юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар IV цахилгаан станцад гарсан осол, цахилгааны түр хязгаарлалтын талаар мэдээлэл сонсож, шуурхай арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.