
УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа тэргүүтэй гишүүд Итали улсын Ром хотноо Монгол-Италийн парламентын бүлгийн хуралд оролцжээ.
Хурлын үеэр хоёр улсын парламент хоорондын харилцаа, стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түвшинд хүргэх асуудлаар санал солилцсон байна.
Талууд стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал гэдэгт санал нэгджээ.
Мөн хоёр улсын парламентын харилцааг шинэ шатанд гаргаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан стратегийн түншлэлийг бодит үр дүнтэй болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.