
Тээврийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд явуулсан хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомж зөрчсөн долоон ААН-ийг илрүүлжээ. Ийнхүү тэдэнд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг БОАӨЯ-тай хамтран холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
ТЦА-аас хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Шалгалтын үеэр ААН-үүдийн талбайд байршуулсан 24, ууланд нууцаар байршуулсан 23 буюу нийт 47 хүнд даацын техник хэрэгслийг илрүүлсэн байна.
Иймд хууль бус олборлолтын талаарх мэдээллийг харьяалах цагдаагийн байгууллага болон 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг уриаллаа.