
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Цэргийнхүү "2026 оны төсөвт хоригдлуудын хоолны зардалд 11 тэрбум төгрөг батлагдсан. 2027 оны төсвийн төсөлд мөн 11 тэрбум төгрөг тусгагдсан байгаа.
Хоригдлын нэг өдрийн хоолонд 4076 төгрөг зарцуулдаг.
"Хоригдлуудын хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ" гэсэн хуультай. Цаашид хоригдлуудын хоолны зардлыг хөдөлдмөрийн хөлснөөс нь гаргуулахад анхаарна" гэв.