
Аавдаа би шүлэг бичиж үзэв. Аавдаа би дуу зохиож үзэв. Аавдаа би ном зориулж бичив. Аавыгаа харин эргэж үл олов". Түүний нийтлэл, дурдатгалуудыг унших тусам шинэ байдаг. Унших тусам зангираад болдоггүй. Утгын ур, үгийн тансаг зохирсон бүтээлүүдээс нь хачин их гуниг, хөндүүр мэдрэгддэг. Харин тус хөндүүр нь уншиж дууссаны дараа ямагт дулаан, гэгээн, үнэн санагдана. Ийнхүү подкастынхаа ээлжит дугаарт тун удахгүй болох хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МУСГЗ, сэтгүүл зүйн дээд шагнал болох "Балдорж" шагналын анхны эзэн, сэтгүүлч Б.Ганчимэгийн "Аав бид хоёр" номыг онцлов. Тус бүтээлийн талаар болон сэтгүүл зүйн өнөөгийн зарим чиг хандлагын тухайд сэтгүүлч М.Тэнгистэй хөөрөлдлөө.