16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уулын эрүүгийн хэргийн тойргийн шүүхэд 16.00 цагаас болно. Бусдыг онц харгис, хэрцгийгээр хөнөөсөн тухайн этгээдүүдийг цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас шүүх хурал болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх рүү цагдаагийн албан хаагчид хуяглан хүргэжээ. 

Х.Энхсайхан, Ц.Дагвадорж нарыг Эрүүгийн хуулийн: 

13.2-2.2 хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэх

10.1.2-6 хоёр, түүнээс олон хүнийг алах

17.3-1 хулгайлах

17.8-1 Эд хөрөнгө устгах, гэмтээх

26.1-2 Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон

17.1-3.1 Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон

12.5-1 Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох

10.1-2.1 Хүнийг онц харгис хэрцгийгээр алах

10.1-2.7 Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах гэх зүйл заалтуудаар яллах юм.

Талийгаач Ш охины цогцсыг чемоданд хийж зургаа хамт авахуулсан Э.Г, Э.Н нарыг прокуророос дарамтад өртсөн гэж үзэн, хохирогчоор тогтоосон байна. 

Түүнчлэн “Gem mall" худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.