
Уганда улсын нийслэл Кампала хотод нэгэн этгээд цэцэрлэгт халдаж, дөрвөн хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд мачете сэлмээр зэвсэглэсэн байжээ.
Цагдаагийн мэдээлснээр сэжигтэн этгээд эцэг эхийн дүр эсгэн сургуулийн байранд нэвтэрч, хаалгыг нь түгжин хүүхдүүд рүү дайрсан байна.
Халдлагын улмаас дөрвөн хүүхэд амиа алдаж, хэд хэдэн хүн өртсөн байж болзошгүй аж. Сэжигтэн этгээдийг баривчилсан бөгөөд халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй.

Ийм төрлийн халдлага Кампала хотод маш ховор тохиолддог гэж албаныхан мэдэгдэв. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.