Нийслэлийн хэмжээнд өдөрт 1095 орчим автобус иргэдэд үйлчилж байна. Мөн шөнийн автобус зарим чиглэлд үйлчилж байгааг Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Тодруулбал,

  • ШҮ: 1 Офицер -5 шар
  • ШҮ:2-Нисэх-Сүхбаатарын талбай
  • ШҮ:3-Сүхбаатарын талбай -Зунжин худалдааны төв

Дээрх чиглэл ажлын өдөр 22:15-01:15 цаг хүртэл, амралтын өдөр 23:00-01:50 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа аж.