
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн хамралт нийслэлийн хэмжээнд 80 хувьд хүрсэн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Уг үзлэгт нийслэлийн хэмжээнд нийт 140727 хүүхэд хамрагдахаас 113687 хүүхэд хамрагдаад байна. Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын эмчийн үзлэгт 122,604 хүүхэд хамрагджээ.

Дүүргүүдийн үзлэгийн хамралтыг харьцуулбал Багахангай дүүрэг 93 хувиар тэргүүлж байгаа бол Баянзүрх дүүрэг 73.3 хувиар хамгийн бага үзүүлэлттэй байна.
Дүүргүүдийн үзлэгийн хамралт:
Харин насны бүлгээр авч үзвэл 36 сартай хүүхдийн 72.7 хувь, зургаан настай хүүхдийн 86.6 хувь, 11 настай хүүхдийн 82.5 хувь, 15 настай хүүхдийн 76.3 хувь нь үзлэгт хамрагджээ. Зургаан настай хүүхдүүдийн үзлэгийн хамралт хамгийн өндөр байгаа бол гурван настай хүүхдүүдийнх хамгийн бага байна. Нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэх үзлэгт хамрагдах ёстой 27,040 хүүхэд одоогоор хамрагдаагүй байна.