
Парламентад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Түүний хувьд өчигдөр нийгмийн сүлжээгээр байр сууриа илэрхийлэхдээ албан тушаалтай зууралдаагүй, ухрах, тохирох бодол алга хэмээж байсан юм.
Удирдах зөвлөлийн хурлаас МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, намын Бага хурлыг товлох бололтой.