
Цагдаагийн мэдээлснээр Нью Жерси мужийн Юнион хот дахь Chick-fil-A ресторанд буудалцаан болжээ. Буудалцааны улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ.
Бямба гаргийн орой 21:00 цагийн үед болсон энэ халдлагыг санамсаргүй хэрэг биш гэж мөрдөн байцаагчид үзэж байна.
Одоогоор баривчилгаа хийгдээгүй ч олон нийтэд шууд заналхийлэх аюул байхгүй гэж мэдэгджээ. Мөн шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд биш байгаа аж.
Хэргийн талаар мэдүүлэг өгсөн таксины жолооч ойр ойрхон долоон удаа гал нээх дуу сонссон гэж ярьжээ. Хэргийг мужийн прокурорын газрын Хүн амины хэргийн баг шалгаж байна.