
Өнөөдөр өглөөний 6:00 цагийн орчимд Улаанбаатар хотод бороо орж эхэлсэн бөгөөд 9:00 цагийн үед зогссон. Тэгвэл өдрийн 16:00 цагаас хойш бороо бороо орох төлөвтэй байна.
Мөн энэ сарын 16-нд бага зэргийн аадар бороо, 17, 18-нд бага зэргийн дуу цахилгаантай бороо орох аж.
Түүнчлэн маргааш буюу зургаадугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулав.