
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгоог хэлэлцлээ.
Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Ганбямбын хүү Г.Дөлгөөн 2024 оны сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд дэмжиж чөлөөлсөн юм. Түүнээс хойш Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн шинээр томилохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Харин энэ удаад Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт уг албан тушаалд Төв банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Э.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.