Дэлхийд алдартай Венецийн Биенналь Италийн Венец хотноо 1895 онд анх зохион байгуулагдаж байсан бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх удаа "Улаанбаатар биeнналь-2025" соёлын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд "Сарны доор, тэнгэрийн хаяанд" eрөнхий үзэсгэлэн Уран зургийн галарейд нээгдээд буй. Тус үзэсгэлэнд 25 орны 130 уран бүтээлчдээс шалгарсан сор болсон бүтээлүүд дэлгэгджээ.
Харин биeнналийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж “Улаанбаатар” театрын Хангард үндэсний найрал, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт тоглогдох бол 20:00 цагт Анир поп оркестрын “Улаанбаатарын үдэш” тоглолтыг иргэд жуулчдад зориулж үнэ төлбөргүй тоглохоор болсон байна.
"Биeнналь" гэдэг нь дэлхийн улс орнууд өөрийн орны соёл, уламжлалыг орчин үeийн хөгжилтэй уялдуулан, соёлын ондоошлоороо олон улсад онцгойрдог, 2 жил тутамд зохион байгуулж, шилдэг уран бүтээл, уран бүтээлч, судлаачдыг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй наадам юм.