
Казахстан улсын Туркестан хотод олон улсын таеквондогийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр болсон өсвөрийн ангилалд манай тамирчдаас алт, мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, 12-13 насны 50 кг-ын жинд Г.Мөнх-Ундарга алт, 41 кг-ын жинд М.Аминжин мөнгөн медалийн эзэн болсон байна.
Мөн насанд хүрэгчдийн 66 кг-д өрсөлдсөн Э.Ганзориг мөнгөн медаль хүртэж, багийнхаа амжилтыг ахиулжээ.
Одоогоор Монголын баг долоодугаар байрт бичигдэж байна. Тэмцээн бямба гарагт өндөрлөнө.