
Монголын хоккейн холбооны шинэ улирлын 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолт Дархан-Уул аймагт болж хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Тэмцээний дөрвөн тойргийн тоглолтын дараа “Степпе Монстерс” баг 42 оноогоор тэргүүлсэн “Шарын гол” баг 32 оноогоор хоёрт, “Хангарьд” баг 27 оноогоор 3-р байраар шалгарсан. Харин “Дархан” баг 13 оноогоор дөрөвт үлдэж хагас шигшээд өрсөлдөх сүүлийн эрхийг авсан юм.
Лигийн шигшээ тоглолтууд ирэх баасан гарагт “Степпе арена”-д эхэлж ням гарагт өндөрлөнө. Хагас шигшээд “Степпе Монстерс” баг “Дархан”-тай тоглоно. Харин “Шарын гол”, “Хангарьд” багуудын аль хожсон нь аваргын төлөө тоглох юм.
Мөн энэ үеэр Монголын хоккейн лигийн “Дархан”, ОХУ-ын “Газбромбанк” багийн нөхөрсөг тоглолт болно. Уг тоглолтыг гуравдугаар сарын 21-д “Степпе арена”-д зохион байгуулахаар болжээ.
