
NBA-гийн аварга, олимпын алтан медальт, Алдрын танхимын гишүүн Дуэйт Ховард энэ долоо хоногт дээд лигийн "SG Apes" багийн урилгаар ирсэн билээ. Тэрээр Монголын сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй уулзалт хийж, "SG Apes" багийн өмсгөлтэй талбайд гарч нөхөрсөг тоглолтыг хийсэн. Тэгвэл Ховард анх удаа Европын лигт тоглох болсноо зарлалаа. Тэрээр Гүржийн сагсан бөмбөгийн дээд лигийн "Black Fortress Tbilisi" багт ирэх аравдугаар сараас тоглохоор болжээ.
NBA-гийн аварга Дуэйт Ховард хамгийн анх 2011 онд тухайн үеийн Монголын сагсан бөмбөгийн холбооны "Бүх одод"-ын тоглолтын зочноор ирж байсан юм. Тэр үед Д.Ховард "Орландо"-гийн лидер тоглогч байсан билээ. Тэрээр 15 жилийн дараа Монголд дахин зочлохдоо “Эс Жи Эйпс” багийн урилгаар ирж, фэнүүдтэйгээ уулзсан юм.
