
Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр тус улсын Европ, гадаад хэргийн яамны Төрийн ёслол болон дипломат арга хэмжээний газрын дэд захирал Матьё Кармонатай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардууллаа.
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.