Гал морин жилийн өнгө нь залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшдөд биеэ энхрийлүүштэй хэмээн зурхайд буужээ. Зурхайн ойлголтоор нялхас буюу бага балчир гэдэг нь нийт ард иргэд гэсэн утга агуулдаг. Тэгвэл хөгшид хэмээх ойлголт нь улс төрийн хүрээнийхэн, өндөр албан тушаал хашиж буй шийдвэр гаргагчдыг заадаг.
“Сүрээр дарагч” хэмээх ёгт нэрийн утга агуулгаар харвал, энэ жилд зуд турхан, өлсгөлөн гачлангүй, томоохон өвчин тахал дэгдэхгүй, харьцангуй амар амгалан, тайван жил гарах өнгөтэй.
Сар шинийн баяраар бид эрүүл энх, сайн сайхан явахыг бэлгэдэж зүг мөрөө гаргадаг уламжлалтай тул морин жилийн зүг мөр гаргах зурхайг хүргэж байна.







