
Аж үйлдвэр, эрсдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тэргүүтэй тус яамны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Уул уурхайн салбар улсын төсвийн нийт орлогын 28, экспортын орлогын 94, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 74 хувийг бүрдүүлдэг.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийг батлуулахаар ажиллаж байна. Маргаашнаас эхлээд улс орон даяар эдгээр хуулийн хэлэлцүүлгийг хийнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд бид бүхэн АМНАТ-ын хуваарилалтыг зөв болгох ийм зүйлүүдийг, мөн уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлуудыг сайжруулсан. Орон нутгийн иргэдийн ажил амьдралд нь сөрөг нөлөөлөл багатай. Тухайн орон нутагтаа аюулгүй, найдвартай амьдралаа бие болгоод, өсөн дэвжээд явах, амьдралын чанарыг сайжруулах энэ боломж нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. АМНАТ-ийн 20 хувийг тухайн төсөл хэрэгжиж байгаа суманд, аймагт нь 10 хувийг өгье гэдэг ийм төсөл боловсруулан явж байгаа. Баялгаа ашиглуулж байгаа болбол баян сайхан амьдрах ийм орчин нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Ингэж байж орон нутгийн иргэд хариуцлагатай уул уурхайг дэмжих нөхцөл бүрдэнэ. Эргээд нөгөө талдаа төсөл хэрэгжүүлэгч хүмүүс, аж ахуй нэгжүүдэд маш өндөр хариуцлагыг ногдуулж явна.
Газрын хэвлийгээ хөндүүлсэн бол, үр ашигтай олборлосон бол нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг хаалтын ажлаа хийж хэрэгжүүлж байж дараагийн төсөл нь хэрэгждэг. Тухайн төслийг хэрэгжүүлж байгаа нөхөн сэргээлтийн төлөвлөгөө нь график, хугацааныхаа дагуу чанартай хэрэгжээд явж байгаа зүйлийг дараагийн төсөл дээр нь харгалзан үздэг, барьцаа хөрөнгө байршуулсан хэмжээгээрээ 100 хувь нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийгээд гарах нөхцөлүүдийг хуульчилж, тодорхой болгож өгнө. Ингэснээр байгаль орчин нөхөн сэргээгдэх нөхцөл бүрдэнэ. Тухайн орон нутгийн ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн нөхцөл сайжрах зүйлүүд байгаа. Бид бүхэн олборлосон бол боловсруулах ёстой гэсэн энэ зүйл рүү явна. Боловсруулах зайлшгүй шаардлага байгаа. Энэ бол Ашигт малтмалын тухай болон Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулиудын зохицуулалтаар боловсруулах үйлдвэрүүд бий болгох, олон мянган хүнийг ажлын байраар хангах эрх зүйн орчин нөхцөл сайжирна гэж бид бүхэн мэдэж байгаа" гэлээ.