
ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам болж байна. Тус наадмын волейболын хөвгүүдийн ангилалд Ж.Магнайбаяр дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртлээ. Манай өсвөрийн волейболчид ОХУ-ын Буриад улсын баг (3:0), Өвөр Байгалийн баг (3:0), БНХАУ-ын баг (3:0)-ийг тус тус буулган авч аварга болсон юм.
Багийн бүрэлдэхүүнд Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, Б.Эрболд, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Буяндэлгэр, О.Өсөх-Ирээдүй, Э.Санжайсрай, М.Батболд, О.Энхсүлд, А.Мөнхбаяр нар тоглов.
Маргааш Монголын волейболын охидын баг мөнгөн медалийн төлөө тоглоно.
Мөн шатрын багийн тэмцээнд Монгол улсаас нэг, ОХУ-ын Чита хотоос хоёр, ОХУ-ын Буриад улсаас нэг баг өрсөлдөхөд Монгол улсаас Таван хан” клубын дасгалжуулагч, Олон улсын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очирын удирдлага дор оролцсон Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар мөнгөн медаль хүртлээ. Тэд 5 хожил, 1 хожигдолтойгоор дэд байрт орсон байна.
