Дархан-Уул аймгийн наадам 10, 11-нд боллоо. Тус аймгийн наадамд улсын начин Д.Пэрэнлэйдорж, С.Даваасамбуу, Б.Насандэлгэр, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй 128 бөх зодоглосноос Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Д.Батбаяр түрүүллээ. Тэрээр ийнхүү цолоо ахиулж аймгийн арслан болсон бол Увс аймгийн Малчин сумын харьяат сумын заан Э.Түмэннасан үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.