Монгол бөхийн өргөөнд маргааш аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдаан болно. Тус барилдааныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойд зориулан тус сумаас төрөн гарсан аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын нэрэмжит болгожээ. Энэ нь аймаг, цэргийн болон сумын цолтой бөхчүүдийн энэ улирлын дөрөв дэх барилдаан юм. Харин ням гарагт МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг болон сумын цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.