Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Эрдэнэцагаан сумын харьяат, аймгийн заан С.Ган-Эрдэнэ аймгийн арслан Э.Буянтогтохоор долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ.
Энэ жилийн аймгийн наадамд түрүүлсэн С.Ган-Эрдэнэ нь Эрдэнэцагаан сумаас төрж буй анхны аймгийн арслан цолтой бөх боллоо.
С.Ган-Эрдэнэ нэгийн даваанд залуу бөх Г.Түвшинжаргалыг, хоёрын даваанд сумын заан А.Мөнхжаргалыг, гурвын даваанд сумын заан Э.Гантулгыг, дөрвийн даваанд аймгийн начин С.Буянсүрэнг, тавын даваанд улсын харцага Ш.Пүрэвгарьдыг, зургаагийн даваанд аймгийн заан Б.Бадамдоржийг, долоогийн даваанд аймгийн арслан Э.Буянтогтохыг давжээ.