
Калифорни мужийн Беверли Хиллс хотод байрлах дуучин Рианнагийн гэр рүү олон удаа буудсан хэргийн сэжигтэнг баривчилжээ.
Рианнагийн гэрийн зүг буу чиглүүлэн буудсан хэрэг гарсныг Лос Анжелесийн цагдаагийн албанаас баталсан. Цагдаагийн мэдээлснээр уг буудалцаан 3-р сарын 8-ны ням гарагт, орон нутгийн цагаар 13:20-д болсон аж. Тэдний хэлснээр 5-аас 7 удаа буудсан бөгөөд сумнууд байшингийн хаалгыг оносон ч байшинг оноогүй байна. Мөн хүн бэртэж гэмтээгүй боловч тухайн үед байшинд хүмүүс байсан гэжээ. Цагдаа нар 30 орчим настай эмэгтэйг баривчилсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Хамгийн их борлуулалттай уран бүтээлч, бизнес эрхлэгч Рианна өнгөрсөн есдүгээр сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн юм. Тэрбээр жирэмсэн гэдгээ өнгөрсөн тавдугаар сард болсон Met Gala дээр зарласан билээ.
Нэг жилийн өмнө Рианна ес дэх студийн цомгийнхоо ажлын эхлүүлнэ гэж хэлж байсан юм. Сүүлийн мэдээллүүдээр тэрбээр саяхан дахин студид ажиллаж эхэлсэн гэжээ.