Египетийн Каир хотод болж буй пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ мөнгөн медаль хүртлээ.
Тодруулбал, насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ 243 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртэв. Ингэснээр тэрээр ДАШТ-ээс ес дэх медалиа зүүж буй нь энэ юм.
Түүнчлэн, насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн цомын аварга аварга Д.Жигмэд залуучуудын ангиллын дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоожээ. Энэ ангиллын дээд амжилт 151 кг байдаг бол Д.Жигмэд эхний оролтоороо 153, дараагийнхаар нь 155 болгон шинэчилсэн байна.