
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2026 оны эхний хагас жилд 865.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 435.4 тэрбум төгрөгөөр өсжээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 66.0 (570.9 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 34.0 (294.7 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
Үнэт цаасны гүйлгээний 53.5 хувийг компанийн бонд, 16.2 хувийг компанийн хувьцаа, 15.4хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 14.8 хувийг Засгийн газрын бонд, 0.2 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.