
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо дахь Тоосгоны үйлдвэрийн авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 14-нөөс 16-ныг хүртэл замын хөдөлгөөнийг түр хаах талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Тодруулбал, зам засварын ажлыг аравдугаар сарын 14-ний 00:00 цагт эхлүүлж, аравдугаар сарын 16-ны 05:00 цагт дуусгахаар төлөвлөжээ.
Иймд иргэд, жолооч нарыг засварын ажил үргэлжлэх хугацаанд бусад замыг сонгон зорчихыг холбогдох байгууллагаас зөвлөлөө.
