
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг албан ёсны чансаанаас ОХУ-ын жүдоч Матвей Каниковскийн нэр хасагдсан. Энэ талаар IJF-с ямар нэгэн тайлбар хийгээгүй ч Олон улсын допингийн агентлагаас хориотой бодис хэрэглэсэн тамирчдын жагсаалтад түүний нэрийг оруулжээ.
Матвей Каниковскаас өнгөрөгч сард авсан шинжилгээгээр допингийн төрлийн бодис илэрчээ. Тэрээр "SARMS LGD-4033" төрлийн булчин томруулах зорилгоор ашигладаг хориотой бодис хэрэглэсэн байжээ.
Дэлхийн аварга Матвей Каниковск хэдий хугацааны шийтгэл авах нь одоогоор тодорхойгүй байна. Мөн энэ талаар IJF-с ямар нэгэн тайлбарыг гаргаагүй байгаа ч тэрээр энэ сард болох Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй болжээ.