
Украины нийслэл Киев болон түүний ойр орчимд ОХУ шөнөжин пуужин, дроноор цохилт өгсний улмаас 12 хүн амиа алдаж, 17 хүн шархадсаны дотор хоёр хүүхэд байгаа талаар албаныхан мэдээлжээ.
Киев хотод амиа алдсан болон шархадсан найман хүний зургаа нь төрийн өмчит “Укрзализница” компанийн төмөр замын ажилтнууд байсан аж. Төмөр замын депод цохилт өгсний улмаас тэд өртөж амиа алджээ.
Мөн Борисполь хотод орон сууцны барилга оногдсоны улмаас дөрвөн хүн амиа алдсан байна.
ОХУ-ын цэргийнхэн “өндөр нарийвчлалтай зэвсэг ашигласан өргөн хэмжээний цохилт”-оор Украины “цэрэг-аж үйлдвэрийн болон түлш, эрчим хүчний” байгууламжуудыг бай болгосон гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын баруун хэсэгт орших Белгород мужид Украины өгсөн цохилтын улмаас нэг хүн амиа алдсан гэж тус мужийн түр орлон гүйцэтгэгч захирагч Александр Шуваев мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мягмар гарагийн өглөө мэдэгдэхдээ, хамгийн сүүлд өгсөн цохилтын дараа Киев болон түүний ойр орчимд 350 аврагч ажилтан шөнөжин ажилласан гэжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ ОХУ “маш олон тооны тийрэлтэт дрон болон баллистик пуужин” харвасан гэж хэлсэ.
Зеленський мөн Украины өөр найман муж халдлагад өртсөн, хохирогчдын дунд Энэтхэгийн иргэн байсан гэж мэдэгджээ.