
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг маргааш иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлнэ.
Тодруулбал, иргэдийн 6-9 сарын хооронд бүртгүүлсэн худалдан авалтын баримтын буцаан олголтыг энэ сард олгох юм. Өнгөрсөн улиралд 1.3 сая иргэнд нийт 83.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.