
Талбайн теннисний энэ сарын цуврал тэмцээнүүд Ази тивийн хотуудад болж байна. Бээжинд болж буй “China Open” тэмцээний аваргын төлөө Сербийн алдарт теннисчин Новак Жокович шалгарлаа. Түүний өрсөлдөгч тус тэмцээнд тавд эрэмбэлэгдсэн Австралийн теннисчин Алекс дэ Минoр юм. Хоёр теннисчний тоглолт өнөөдөр болно.
Энэ жил 39 настай Новак Жокович 2008 онд Бээжинд болсон олимпын наадмын ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрээр 2024 онд Парисын олимпын наадмаас алтан медаль хүртэж, олимпын хос медальтан болсон.
Алдарт теннисчин Новак Жокович "Их дуулга"-ын 24 түрүүтэй юм.