Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг тусламж үйлчилгээндээ ашиглаж, 2533 иргэний эрүүл мэнд, амь насыг аварчээ.
Дашрамд дуулгахад, ЦССҮТ-өөс эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж.