
АНУ-ын Аляска мужийн Фэйрбэнкс хотод болсон "Ice Alaska – World Ice Art Championship" мөсөн урлалын тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. Жил бүр уламжлан болон зохиогддог олон улсын хамгийн том тэмцээнээс уран сийлбэрчин Ц.Батмөнх, Х.Алтанхүү, Д.Энхбат болон Д.Мөнхтуул нар дэд байранд оржээ. 11 орны уран бүтээлчдийн багаас Монголын уран сийлбэрчид “Everything is Waking Up” буюу байгаль дэлхийн сэргэлтийг илэрхийлсэн бүтээлээрээ шилдэгт багтлаа.
Манай уран бүтээлчид уг тэмцээнд 20 гаруй жил тасралтгүй оролцож байгаа бөгөөд өөрсдийн дахин давтагдашгүй арга барил, үндэсний хэв шинжийг шингээсэн бүтээлээрээ онцгойрлоо.
