
Нийтийн тээврийн үйлчилгээнд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна. Тодруулбал, дөрвөн чиглэлд нийт долоон автобус 22:00-02:00 цаг хүртэл үйлчилнэ.
Хот дотор автобусаар зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.