Монголын циркийн уран бүтээлчид анх удаа дотор заалны амьтны хүрээлэнг энэ амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд нээхээр болжээ. Ховор содон амьтдыг ойроос харах, хамтдаа зураг авахуулах ховор боломж “Amazing Zoo Park” арга хэмжээний үеэр зохион байгуулагдахаар болсон байна.
Циркийн жүжигчин Н.Дашдэндэв “Монголд анхны дотор заалны амьтны хүрээлэнг албан ёсоор нээхээр болсон. Үүгээр бид Монголд болон дэлхийд ховордсон амьдыг танилцуулна. Хөтөлбөрийн үеэр амьтдыг хамгийн ойроос харах, мөн тэдэнтэй зургаа авахуулах боломжийг бүрдүүлсэн. Энэ удаагийн арга хэмжээгээр давхардсан тоогоор 300-400 төрлийг амьтдыг цуглуулсан. Танин мэдэхүйн ертөнцийн хамгийн том хаалгыг хамтадаа нээж байгаадаа баяртай байна” гэж хэллээ.
“Amazing Zoo Park” арга хэмжээний хамгийн онцгой зочин нь арслангийн бяцхан гүег байгааг зохион байгуулагчид онцоллоо. Арслангийн гүегийг Монгол Улсад нутагшуулахаар болжээ.


