
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 133 жилийн ой, “Монголын үнэн” сонины нэрэмжит "Д.Сүхбаатарын мэргэн бууч" буудлага спортын тэмцээн хоёрдугаар сарын 2-7-ны өдрүүдэд болж байна. 200 орчим тамирчин 11 дасгалд цэц сорьж байгаа уг тэмцээний эхний медальтнууд тодорлоо.
Тэмцээний эхний өдөр болсон 50м хэвтээ 60 сум буудах дасгалд О.Есүгэн түрүүлж, Г.Нандинзаяа, Н.Баяраа нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. Энэ дасгалд нийт 20 тамирчин өрсөлджээ. Мөн 25м олимпын хурдан буудлагын дасгалд Э.Даваахүү түрүүлж, Э.Бадамгарав, О.Төгөлдөр мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна. Тэмцээн ирэх бямба гарагт өндөрлөнө.
