
Дараах авто зогсоолыг түр хаана. Үүнд:
Тиймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг хүсье.
Зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээвэр нэвтрэх хэсгүүд:
Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнийг сонгохыг хүсье.
COP17-ын үеэр иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор богино эргэлтийн автобусны чиглэлүүд үйлчилнэ.
БЭ:9 чиглэл:
Офицеруудын ордон — Нарантуул зах — Дүнжингарав худалдааны төв
Энэхүү богино эргэлтийн чиглэл нь Офицеруудын ордон, Номин худалдааны төв, Ахмадын хороолол, Нарантуул зах, Их Монгол хороолол, Дүнжингарав худалдааны төв орчмыг холбож үйлчилнэ.
БЭ:8 чиглэл:
120 мянгат — Дүнжингарав худалдааны төв — Нарантуул худалдааны төв
Энэхүү богино эргэлтийн чиглэл нь 120 мянгат, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав худалдааны төв, Нарантуул зах, Баянмонгол хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмыг холбож үйлчилнэ.
Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна.