
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.
Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж байгаатай холбоотойгоор 70 залуу бөх барилдлаа. Тэднээс гурав нь хоёрын даваанд барилдахаар боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотын залуу бөх Г.Алтангэрэлтэй барилдах байсан улсын харцага Г.Батбаяр барилдахаар гарч ирсэнгүй. Тиймээс залуу бөх Г.Алтангэрэлийг нэг давууллаа.
Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын залуу бөх А.Сугар-Очир Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын начин Ц.Анхбаяраар нэг давлаа. Ц.Анхбаяр начны хувьд 19689 онд төрсөн, 1994 онд улсын начин цол хүртсэн бөх юм.
Түүнчлэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын залуу бөх Л.Энхболд Говь-Алтай аймгийн Тонхим сумын харьяат улсын начин Б.Суманчулуунаар нэг давлаа.