
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 34, холимог багийн 12 дахь удаагийн тэмцээнд 32 клуб, спорт хорооны 320 орчим тамирчин оролцож шилдгүүдээ тодруулав. Тэмцээний сүүлийн өдөр холимог багийн барилдаан болж, аварга баг тодорлоо.
Багийн барилдаанд “Алдар” болон “Хилчин” спорт хорооны нэгдүгээр финалын барилдаанд шалгарсан. Барилдааны ялалт 3:3-аар тэнцэж нэмэлт барилдаанаар улсын аварга баг тодорлоо. Сүүлийн шийдвэрлэх барилдааны жинг сугалаагаар тодруулахад 90 кг-ын Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнэ нар барилдах болсон. Ингээд сүүлийн барилдаанд “Алдар”-ын Г.Болор-Очир ялалт байгуулснаар багаараа улсын аварга боллоо.
Хүрэл медалийг Холимог багийн хүрэл медалийг “Сүлд”, “Женко” клубт хүртлээ.