
БНХАУ-ын Эрээн хотод суух Консулаар Б.Эрдэнэболдыг томилжээ. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотноо суух Консул Б.Эрдэнэболдод Консулын патентыг нь гардуулан өгчээ. Энэ үеэр төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-тай найрсаг хөршийн харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглээд тус Консулын газрын тойрогт оршин суугаа болон Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-д зорчиж буй иргэд, бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж, ажиллахыг захиж, ажлын амжилт хүсжээ.
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотноо суугаа Консулын газрын Консулын тойрогт БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймаг хамаардаг юм байна.