
УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Хуулиа сайн судалж байж цаашид Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ тодорхой болгоно. Үндсэн хуульд Ерөнхийлөгч 22 бүрэн эрхтэй байхаар заасан байдаг. Мөн бусад хуулиар 45 бүрэн эрхтэй юм билээ.
Би УИХ-ын даргад нэр дэвшиж байхдаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэр байр суурь хэвээрээ" гэв.