
Талбайн теннисний энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн болох Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч эхэллээ.
Тус тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Беларусын Арина Сабаленка хагас шигшээд өрсөлдөх эхний теннисчин боллоо. Тэрээр шөвгийн наймд энэ жилийн “Уимблдон”-ы аварга Чехийн Линда Носковаг 7:6, 3:6, 7:6 /10:7/-аар хожлоо. Түүний дараагийн өрсөлдөгчөөр дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй талбайн эзэн Пегула тодорлоо.
Арина Сабаленка тус тэмцээнд 2024, 2025 онд дараалан түрүүлээд байгаа.
Мөн энэ жилийн тэмцээний шөвгийн наймд Азийн төлөөлөл болох олимпын аварга БНХАУ-ы Жэн Чинвэнь, Казахстаны Елена Рыбакина нар оноолт таарсан. Тэдний тоглолт маргааш болох юм.