
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.
Тэрээр "Хаврын тариалалт улс орон даяар албан ёсоор дууслаа. Монгол Улсын хэмжээнд 530 мянган га газарт төмс, хүнсний ногоо, улаан буудай, малын тэжээлийг тарьсан. 316 мянган га газарт улаан буудай, 11 мянган га газарт төмс, 12 мянган га газарт хүнсний ногоо тариалсан. Энэ жил тарьсан ургацаа алдахгүй хураалт хийх зорилгоор Засгийн газрын тэмдэглэлээр салбарын яамдыг оролцуулсан Ургацын комиссын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Ялангуяа дэд бүтцийн яамд Ургацын комисст багтаж ургац хураалтад шаардлагатай байгаа хүн хүчний асуудлыг урьдчилан төлөвлөнө
2025 оны гангийн улмаас газар тариалангийн компани, хүнсний ногоо тариаланчдын хувьд санхүүгийн хувьд нэлээд хүнд нөхцөлд орсон байсан. Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийг 130 орчим мянган иргэдэд олгосны үр дүнд хаврын тариалалтыг амжилттай дуусгалаа.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 10 хувьд зуншлага тааруу, 90 хувьд нь сайн болон дунд гэсэн үзүүлэлттэй байна. Долоо болон наймдугаар сард үе үе халалт явагдаж магадгүй учраас үүлэнд зориудаар нөлөөлөхөөр бэлтгэж байна" гэв.