Нийслэлд хийж буй зам засварын ажлын хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд богино хугацаагаар өөрчлөлтийг хийж байна.
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 07-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана. Энэ авто замаар дайран өнгөрдөг Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орлоо.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дээрх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү.
